Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

"ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ИЛГЭЭЛТ-2100" ХӨТӨЛБӨРТ СЭЛЭНГЭ АЙМГИЙН 17 СУРАГЧ ШАЛГАРЧЭЭ

2021-12-06

"Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн сонгуулийн мөрийн хөтөлбөрт туссан эх орныхоо 330 сум, нийслэлийн хороодоос тус бүр нэг шилдэг хүүхдийг шалгаруулж, дэлхийн их, дээд сургуулиудад суралцуулах Ерөнхийлөгчийн нэрэмжит 21 дүгээр зууны Монголын ирээдүй 2100 хөтөлбөр өнөөдрөөс хэрэгжиж эхэлж байна.
 
Хөтөлбөрт тэнцсэн хүүхдүүд төрийн өмчийн их, дээд сургуулиудад БШУЯ баталсан хэлний бэлтгэлд нэг жилийн турш хамрагдан, шалгалтаа өгч, эрэмбэлэгдсэнээр дэлхийн их дээд сургуульд суралцах боломж нь нээгдэнэ. Уг хөтөлбөрт Сэлэнгэ аймгаас дараах 17 сурагч шалгарчээ. Хамтдаа хичээсэн сурагч, багш нартаа баяр хүргэж улам их амжилтыг хүсэн ерөөе.

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%