Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид хуралдаж ээлжит IV хуралдааны товыг гаргав.

2021-12-07

Сумын ИТХ-ын ээлжит IV хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэхээр баталсан. Үүнд:

  1. Сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2021 оны үйл ажиллагааны тайлан.
  2. Сумын Засаг даргын 2020-2024 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийн эхний жилийн хэрэгжилт.
  3. Сумын 2022 оны хөгжлийн төлөвлөгөөний төсөл.
  4. 2021 оны газар зохион байгуулалтын тайлан, 2022 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөг батлах.
  5. Малын хөлийн татварын хэмжээ тогтоох.
  6. 2020 оны төсвийн гүйцэтгэл, 2022 оны төсвийн төсөл.
  7. ИТХ-ын зөвлөл байгуулах.
  8. Хог хаягдлын хураамж тогтоох.

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%