Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Номгон сумын ИТХ-ын ээлжит 5-р хуралдаанаар 90 хувийн ирцтэй хуралдаж нийт 7 асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ

2021-12-08

2021.12.08-ний өдрийн Номгон сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 8 дахь удаагийн сонгуулийн ээлжит 5 дугаар хуралдаанаар сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2021 оны үйл ажиллагааны тайланг 91,4 хувь буюу бүрэн хэрэгжсэн гэж, Сумын 2021 оны хөгжлийн төлөвлөгөөний хэрэгжилтийг 90,2 хувьтай  бүрэн хэрэгжсэн гэж дүгнэн Сумын 2022 оны хөгжлийн төлөвлөгөө, төсөв, газар зохион байгуулалтын төлөвлөгөө зэрэг нийт 7 асуудлыг хэлэлцэн шийлдвэрлэлээ. 

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%