Солонгос улсын “Логоди” нутгийн удирдлагын хөгжлийн институт,Удирдлагын академи хамтран зохион байгуулж байгаа “Монгол Улсын нутаг дахь төрийн албан хаагчдын чадавхийг бэхжүүлэх” сургалт 2021 оны 11 сарын 30-аас 12 сарын 03-ны өдрүүдэд цахимаар зохион байгуулагдаж байна. Энэхүү сургалтад аймгийн ИТХ-ын ажлын албаны ахлах мэргэжилтэн, мэргэжилтэн, 19 сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга нар хамрагдаж байна.