Ардын хувьсгалын 100 жилийн ойн хүрээнд иргэдийг биеийн тамир дасгал, хөдөлгөөнөөр хичээллүүлэх, хөдөлгөөний дутагдлаас урьдчилан сэргийлэх, идэвхтэй хөдөлгөөнд уриалах, биеийн дархлааг дэмжихэд уг наадмын зорилго оршино. Иргэдийн наадмыг аймгийн БТСГ болон Спортын холбоодууд хамтран зохион байгуулж байгаа бөгөөд 12 сарын 02-05-ны өдрүүдэд зохион байгуулагдах юм байна. Тус арга хэмжээг аймгийн ИТХ-ын дарга Б.Батжаргал нээж нийт баг, тамирчиддаа спортын өндөр амжилт хүсэн тэмцээндээ идэвхтэй оролцохыг уриаллаа.