Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТӨЛӨӨЛӨГЧИД “МОНГОЛ УЛСЫН ТӨЛӨӨЛЛИЙН БАЙГУУЛЛАГЫГ БЭХЖҮҮЛЭХ НЬ” ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ЗОХИОН БАЙГУУЛСАН СУРГАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГТ ОРОЛЦЛОО.

2021-12-11

        2021 оны 12 дугаар сарын 8,9,11-ний өдрүүдэд Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газар болон Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал хамтран “Монгол Улсын Төлөөллийн байгууллагыг бэхжүүлэх нь” төслийн хүрээнд Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргүүдийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгчдийн сургалт, хэлэлцүүлгийг зохион байгууллаа.

           Уг арга хэмжээнд Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгчид, Ажлын албаны дарга болон ажилтан албан хаагчид оролцлоо.

Сургалт, хэлэлцүүлэг:

  1. МУ-ын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай шинэчлэгдсэн хуулийн тухай танилцуулга
  2. МУ-ын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай шинэчлэгдсэн хуулийг дагаж гаргах дүрэм, журмуудын танилцуулга
  3. Нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийн танилцуулга
  4. Нийслэлийн 2022 оны төсөв, хөтөлбөр арга хэмжээний тухай
  5. Хуулиудын шинэчлэлийн хүрээнд Нийслэл, дүүргийн эдийн засгийн чадавхыг бэхжүүлэхэд анхаарах асуудал
  6. Захиргааны хуулийн хүрээнд гадагш чиглэсэн хэм хэмжээний акт батлахад анхаарах асуудал гэсэн үндсэн 6 сэдвийн хүрээнд зохион байгуулагдав.

         Дашрамд дурдахад, МУ-ын ЗГ-ын Хэрэг эрхлэх газрын Дэд дарга У.Бямбасүрэн, ХЗҮХ-ийн эрдэмтэн, Нарийн бичгийн дарга С.Сүхбаатар, Засгийн газрын референт Б.Нарангуа, Нийслэлийн ЗДТГ-ын Хууль эрх зүйн хэлтсийн дарга Б.Мөнгөншагай, Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга Б.Батбямба, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн зөвлөх Б.Долоонжин, Удирдлагын академийн Эрх зүйн тэнхимийн эрхлэгч, дэд профессор А.Алтанзул нар хүрэлцэн ирж мэдээ мэдээлэл өгснөөрөө тус сургалт, хэлэлцүүлэг онцлог болж өнгөрлөө.  

ХУРЛЫН АЖЛЫН АЛБА

ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТӨЛӨӨЛӨГЧИД “МОНГОЛ УЛСЫН ТӨЛӨӨЛЛИЙН БАЙГУУЛЛАГЫГ БЭХЖҮҮЛЭХ НЬ” ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ЗОХИОН БАЙГУУЛСАН СУРГАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГТ ОРОЛЦЛОО.

ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТӨЛӨӨЛӨГЧИД “МОНГОЛ УЛСЫН ТӨЛӨӨЛЛИЙН БАЙГУУЛЛАГЫГ БЭХЖҮҮЛЭХ НЬ” ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ЗОХИОН БАЙГУУЛСАН СУРГАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГТ ОРОЛЦЛОО.

ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТӨЛӨӨЛӨГЧИД “МОНГОЛ УЛСЫН ТӨЛӨӨЛЛИЙН БАЙГУУЛЛАГЫГ БЭХЖҮҮЛЭХ НЬ” ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ЗОХИОН БАЙГУУЛСАН СУРГАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГТ ОРОЛЦЛОО.

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%