Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

“ГЭР БҮЛИЙН ХҮЧИРХИЙЛЭЛТЭЙ ТЭМЦЭХЭД ОЛОН ТАЛТ ХАМТЫН АЖИЛЛАГАА” ҮНДЭСНИЙ ЧУУЛГАН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

2021-12-10

      2021 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын яам, Монгол Улсад Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн Ажлын алба, Цагдаагийн ерөнхий газар, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар хамтран “Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэхэд олон талт хамтын ажиллагаа” үндэсний чуулганыг зохион байгууллаа.

        Тус чуулганд Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ажлын албыг төлөөлөн Олон нийттэй харилцах хэлтсийн дарга Б.Цогзолмаа болон Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн ажилтан М.Бямбазаяа нар оролцлоо.

Чуулган үндсэн 7 хэлэлцүүлгийн хүрээнд зохион байгуулагдлаа. Үүнд:

  1. Гэр бүлийн хүчирхийллийн гэмт хэрэг, зөрчлийн нөхцөл байдал, хэрэгжүүлж буй ажил, арга хэмжээ
  2. Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн хэрэгжилт: салбар дундын хамтын ажиллагаа, хамтарсан багийн өнөөгийн нөхцөл байдал
  3. Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4 дэх хэсгийн хэрэгжилтийн нөхцөл байдал
  4. “Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх төсөл”ийн нэгдүгээр шатны үр дүн, хоёрдугаар шатны зорилго, үйл ажиллагаа
  5. Гэр бүл, хүүхэд хамгааллын үйлчилгээний бодлогын шинэчлэл
  6. Гэр бүлийн хүчирхийллийн хохирогчид үзүүлэх үйлчилгээний өнөөгийн үйл ажиллагаа, тулгамдаж буй асуудал
  7. Орон нутаг дахь Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн хэрэгжилт, ололт, амжилт, бэрхшээл

         “Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх төсөл”-ийг 2016 оноос хэрэгжүүлж байгаа бөгөөд тус төслийн хүрээнд жил бүр Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэхэд олон талт хамтын ажиллагаа” үндэсний чуулганыг зохион байгуулдаг уламжлалтай билээ.

ХУРЛЫН АЖЛЫН АЛБА

“ГЭР БҮЛИЙН ХҮЧИРХИЙЛЭЛТЭЙ ТЭМЦЭХЭД ОЛОН ТАЛТ ХАМТЫН АЖИЛЛАГАА” ҮНДЭСНИЙ ЧУУЛГАН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

“ГЭР БҮЛИЙН ХҮЧИРХИЙЛЭЛТЭЙ ТЭМЦЭХЭД ОЛОН ТАЛТ ХАМТЫН АЖИЛЛАГАА” ҮНДЭСНИЙ ЧУУЛГАН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

“ГЭР БҮЛИЙН ХҮЧИРХИЙЛЭЛТЭЙ ТЭМЦЭХЭД ОЛОН ТАЛТ ХАМТЫН АЖИЛЛАГАА” ҮНДЭСНИЙ ЧУУЛГАН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%