Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

СУМДЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ДАРГА, НАРИЙН БИЧГИЙН ДАРГА НАРЫГ ЧАДАВХЖУУЛАХ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА

2021-12-10

Сумдын Иргэдийн Төлөөлөгчдийн хууль эрх зүй, эдийн засаг, газрын харилцаа, арга барил, хандлагыг дээшлүүлж, иргэдээ төлөөлж ажиллах нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх зорилгоор аймгийн ИТХ-ын Ажлын албанаас Ховд аймгийн 17 сумын ИТХ-ын дарга, нарийн бичгийн дарга нарыг хамруулан чадавхжуулах сургалтыг өнөөдөр зохион байгуулж байна.
Тус сургалтад аймгийн ИТХ, Ховд аймаг дахь Төрийн аудитын газар аймгийн ЗДТГ-ын Санхүү төрийн сангийн хэлтэс, Төрийн захиргаа удирдлагын хэлтэс, Хууль эрх зүйн хэлтэс, Цагдаагийн газар, Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газар, Татварын хэлтэс зэрэг газруудын дарга, мэргэжилтнүүд
•Нутгийн удирдлагын эрх зүйн ойлголт
•Төсвийн шинэчлэлийн бодлого
•Орон нутгийн төсөв батлахад анхаарах зүйл
•Төрийн үйлчилгээг иргэдэд ойртуулах бүтээмжийг сайжруулах чиглэлд авч хэрэгжүүлж буй арга хэмжээнүүд, сайжруулах арга зам
•Татварын орлогын төлөвлөгөө, гүйцэтгэлийн талаар
•Орон нутгийн төсөв батлахад анхаарах зүйл
•Хувийн ашиг сонирхол, хөрөнгө орлогын мэдүүлгийн бүрдүүлэлт
•Авилга, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх нь
•Авилгын эсрэг үйл ажиллагаа, хууль тогтоомжийн хэрэгжилт
•Аймгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө, газрын төлбөрийн бүс, хувь хэмжээнд орсон өөрчлөлтийн талаар
•Албан бичиг хэргийн шинэчлэгдсэн заавар стандарт
•Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээг зохион байгуулах зэрэг сэдвүүдээр сургалт орж байна.

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%