Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

АЙМГИЙН ИТХ-ЫН ДАРГА Н.БЕЙБИТХАН ТОЛБО, ДЭЛҮҮН, БУЛГАН СУМАНД АЖИЛЛАВ.

2021-12-13

Аймгийн ИТХ-ын дарга Н.Бейбитхан Толбо, Дэлүүн, Булган сумуудын өвөлжилтийн бэлтгэл ажил одоогийн нөхцөл байдалтай газар дээр нь танилцаж, Дархлаажуулалтын3-р тунд сумын иргэдийг хамааруулах ажлыг улам эрчимжүүлэх, Мал тооллогын ажил Засгийн газрын 2003 оны А/224 тогтоолын заалтын дагуу явагдаж байгаа эсэх, Сумын удирдлагуудад Ховд аймгийн Ховд, Эрдэнэбүрэн сумуудад гарсан шүлхий өвчинээс урьдчилан сэргийлэх, сумын хил орчинд пост ажиллуулахыг үүрэг болгов.
 
Мөн сумын ИТХ-ын чуулганыг хугацаанд нь хийж 2022 оны төсөв, Засаг даргын мөрийн хөтөлбөрийн биелэлтэд үнэлэлт дүгнэлт өгч бусад тулгамдсан асуудлыг хэлэлцэж шийдвэрлэх, ЗЗНДНТУ-ын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг 2022 оны 01 дүгээр сарын 01-нээс эхлэн мөрдөж ажиллах бэлтгэл ажлыг бүрэн хангаж ажиллах талаар үүрэг даалгавар өгөв.

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 53
51 / 96%
2 / 4%