Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

ИТХ-ЫН ХУРАЛДААН ХУРАЛДАЖ СҮХБААТАР ДҮҮРГИЙН 2022 ОНЫ ТӨСВӨӨ БАТАЛЛАА

2021-12-17

     Сүхбаатар дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 3 дугаар (ээлжит) хуралдаан 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдөр танхимаар 30 төлөөлөгч, цахимаар 5 төлөөлөгч оролцон 100 хувийн ирцтэйгээр хуралдаж 6 асуудал хэлэлцлээ.
     Хуралдаанаар:
1. "Сүхбаатар дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2021 оны үйл ажиллагааны танилцуулгын тухай"
асуудлыг Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга Ц.Осорваань
2."Сүхбаатар дүүргийн 2021 оны хөгжлийн жилийн төлөвлөгөөний биелэлтийг дүгнэх, 2022 оны хөгжлийн жилийн төлөвлөгөө батлах тухай"
3."Сүхбаатар дүүргийн 2021 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний биелэлтийг дүгнэх, 2022 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөө батлах тухай"
4."Сүхбаатар дүүргийн 2020 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай"
5."Сүхбаатар дүүргийн 2021 оны төсөвт өөрчлөлт оруулах"
6."Сүхбаатар дүүргийн 2022 оны төсөв батлах тухай" асуудлуудыг дүүргийн Засаг дарга Х.Болормаа танилцуулж хуралдаанаар хэлэлцэн холбогдох тогтоол шийдвэрүүдийг гаргасан байна.

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%