Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

ОРЧИН ЦАГИЙН БОЛОВСРОЛЫН САЛБАР ҮҮСЧ ХӨГЖСӨНИЙ 100 ЖИЛИЙН ОЙН БАЯРЫН ХУРАЛ БОЛЛОО

2021-12-18

Орчин цагийн боловсролын салбар үүсч хөгжсөний 100 жилийн ойн баярын хурал өнөөдөр /2021.12.18/ аймгийн Хөгжимт драмын театрт боллоо.
 
Баярын хуралд УИХ-ын гишүүн С.Бямбацогт, УИХ-ын гишүүн Ш.Адьшаа, аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди, Засаг дарга Б.Дүгэржав нар оролцож боловсролын салбарт ажиллаж буй нийт багш, ажилчдад баярын мэндчилгээ дэвшүүллээ.
 
Зуун жилийн түүхтэй салбартаа олон жил, үр бүтээлтэй ажилласан багш, ажилтнуудад Төрийн дээд одон медаль болон яам агентлаг, аймаг, орон нутгийн шагналаар шагнасныг гардуулан өгч баяр хүргэлээ.

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%