Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

ТӨВ АЙМГИЙН 2021 ОНЫ ШИЛДЭГ ХҮҮХДҮҮД ШАЛГАРЛАА

2021-12-21

Хүүхдийн оролцооны өөрийн удирдлагын байгууллагын “Өөрсдөө санаачилж, хамтдаа хийцгээе” 17 дугаар чуулганыг “Нэгдүгээрт хүүхэд” уриатайгаар 27 сумын хүүхдийн оролцооны байгууллагын төлөөлөл, эрсдэлт нөхцөл дэх 100 хүүхдийг хамруулан зохион байгуулсаан байна.
Чуулганаар хүүхдийн оролцооны байгууллагын хүүхдүүд “Хүүхэд ээлтэй аймаг” болох хэлэлцүүлэг өрнүүлэн, шалгуур үзүүлэлт, хэрэгжүүлэх арга хэмжээ, хүүхдийн оролцооны түвшинг тодорхойлж ажилласан байна. Хүүхдийн чуулганы үеэр 2021 онд үе тэнгийн найз нөхдөө манлайлан суралцаж амжилт үзүүлсэн Зуунмод 5-р сургууль, Лүн, Батсүмбэр, Баянцогт, Аргалант сумдын урлаг, спорт, сурлага, байгаль хамгаалагч, бүтээлч сэтгэлгээтэй “Оны онцлох хүүхдүүд”-ийг шалгаруулан аймгийн Хүүхдийн Төлөөө зөвлөлийн батламжийг гардууллаа.

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 53
51 / 96%
2 / 4%