Сумын ИТХ-ын ээлжит 5 дугаар хуралдаан 2021 оны 12 сарын 17-ны өдөр 85 хувийн ирцтэйгээр хуралдаж үндсэн 6 асуудлыг хэлэлцэн шийдвэрлэв.
- Сумын Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн 2021 оны хэрэгжилтийн байдлыг хэлэлцэж хангалттай үнэлгээтэйгээр дүгнэв.
- Сумын ИТХ-ын 2021 оны үйл ажиллагааны тайланг ИТХ-ын нарийн бичгийн дарга С.Бат-Эрдэнэ танилцуулав. Сумын ИТХ 2021 онд 3 удаа хуралдаж, 13 асуудал хэлэлцэж 11 тогтоол баталсан байна. ИТХ-ын Тэргүүлэгчид 2021 онд 15 удаагийн хуралдаанаар 54 асуудал хэлэлцэж 27 тогтоол баталсан байна.
- Сумын 2022 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөг хэлэлцэн баталсан байна. 2022 оны газар зохион бйагуулалтын төлөвлөгөөнд тусгагдсан онцлогоос товч дурьдвал үйлчилгээний зориулалтаар 1, шатхуун түгээх станцын зориулалтаар 2 цэгт, үүрэн телефоны сүлжээний зориулалтаар Лүнгийн орой, Сүмбэрийн орой гэсэн цэгүүдэд, ногоон тэжээл тариалах зориулалтаар 25 га газар олгохоор шийдвэрлэсэн байна.
- Ойгоос 2022 онд бэлтгэх хэрэглээний модны хэмжээ хуваарь батлах тухай асуудлыг хэлэлцэн шийдвэрлэв. Сумын хэмжээгээр 2022 онд мэргэжлийн байгууллагын арчилгааны огтлолоор хэрэглээний мод 400 м3, түлээ 300 м3, мэргэжлийн байгууллагын цэвэрлэгээний огтлолоор хэрэглээний мод 200 м3, түлээ 380 м3 тус тус бэлтгүүлэхээр тогтоов. Мөн цэвэрлэгээний ажлаар хэрэглээний мод 150 м3, түлээ 6000 м3, уламжлалт бүтээгдэхүүн үйлдвэрлэх зорилгоор 100 м3 мод тус тус бэлтгэхээр тогтоосон байна. нийтдээ хэрэглээний мод 850м3, түлээ 6780 м3 мод бэлтгэхээр батлав.
- Хог хаягдлын үйлчилгээний хураамж, нохойн татварыг шинэчлэн тогтоов. Уг тогтоол нь ХЗДХЯаманд хянагдаж захиргааны хэм хэмжээни йактын бүртгэлд бүртгэгдсэнээр хэрэгждэг тул ХЗДХ-ийн яамнаас батлагдсан үед нь дэлгэрэнгүй мэдээллийг хүргүүлье.
- Сумын 2020 оны төсвийн гүйцэтгэл, 2021 оны явц гүйцэтгэл, 2022 оны төсөв батлах тухай. 2020 оны төсвийн төлөвлөгөөг 2726129.5 мян төгрөг, төсвийн гүйцэтгэлийг 2566777.0 мян төгрөгөөр батлав. 2022 оны төсвийг дараах байдлаар батлав. Сумын төсвөөс 2022 оны төсвийн жилд зарцуулах зарлагын хэмжээг 1 656 766.6 мянган төгрөгөөр; Сумын төсвийн хөрөнгөөр 2022 оны төсвийн жилд санхүүжүүлэх хөрөнгө оруулалт (барилга байгууламж, их засвар, тоног төхөөрөмж)-ын зардлын хэмжээг 342476.9 мянган төгрөгөөр; Сумын ОНХС төсвийн урьд оны хэрэгжээгүй ажлын үлдэгдэл 25200,0 мянган төгрөг; Сумын төсвөөс аймгийн төсөвт төвлөрүүлэх орлогын хэмжээг 19776.7 мянган төгрөгөөр; Сумын татварын болон татварын бус орлого 338392.1 мянган төгрөг; - Сумын төсөвт Улсын төсвөөс олгох санхүүгийн дэмжлэг 875802.7 мянган төгрөгөөр, “Орон нутгийн хөгжлийн сан”-ийн хөрөнгөөр хэрэгжүүлэх хөрөнгө оруулалт, хөтөлбөр, төсөл, арга хэмжээний жагсаалтыг 8 ажилд 142476.9 төгрөг зарцуулахаар, Орон нутгийн хөгжлийн сангийн санхүүжих малын тоо толгойн албан татварын хөрөнгөөр хэрэгжүүлэх хөрөнгө оруулалт, хөтөлбөр, төсөл, арга хэмжээний жагсаалтад 27 ажилд 200 000 000 төгрөг зарцуулахаар тус тус баталсан байна.