Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

АЙМГИЙН ИТХ-ЫН ТЭРГҮҮЛЭГЧДИЙН ХУРАЛ ХУРАЛДЛАА

2021-12-22

Өнөөдөр /2021.12.22/ аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хурал танхимаар болон цахимаар хуралдлаа. Хурлаар “Залуу малчин, тариаланч”, “Хог хаягдлын менежментийг сайжруулах”, “Хэрэглэгчийн эрхийг хамгаалах”, “Хариуцлагатай тунгалаг төр”, “Тайван амгалан Ховдчууд”, “Иргэний эрх зүйн боловсрол” зэрэг 6 аймгийн дэд хөтөлбөр батлах тухай, Аймгийн Үндэсний аюулгүй байдлыг хангах бодлогын хүрээнд баримтлах чиглэл батлах тухай, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийг мэдээ, мэдээллээр хангах орон тооны байнгын ажлын хэсэг байгуулах тухай, Өмч хөрөнгийн тухай /Төрийн болон орон нутгийн өмчийг эзэмшүүлэх гэрээний маягт, дүгнэх аргачлал батлах тухай, Үндсэн хөрөнгө акталж, данснаас хасах зөвшөөрөл олгох тухай/ болон Төрийн дээд шагналд тодорхойлж өргөн мэдүүлэх тухай зэрэг асуудлуудыг хэлэлцэж тогтоолын төслөө баталлаа.

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%