Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

2021 онд нийт 11 хүн МУЗН-ийн Онцгой гишүүнээр элслээ

2021-12-24

Номгон сумын Улаан загалмай Анхан шатны хороо нь 2021 оныхоо  ажлыг дүгнэж, үйл ажиллагааныхаа тайланг аймгийн УЗДШХ-нд хүргүүлж  хандив татвараа төвлөрүүлээд байна.

2021 онд  Эмгэнбулаг багийн малчин Д.Баясалбадрах, Т.Уранбайгаль нарын гэр бүл, Хармагтай багийн малчин Б.Батсайхан, Х.Уртнасан нарын гэр бүл, Төхөм багийн малчинД.Уламбаяр, Л.Батбаатар нарын гэр бүл, Төхөм багийн малчин, ИТХ-ын төлөөлөгч Ц.Эрдэнэдалай, Ш.Гантуяа нар охин Цэнгүүжингийн хамтаар Хармагтай багийн малчин Ц.Түмэндэлгэр, Богт багийн малчин Т.Баатаржаргал нарын 11 хүн МУЗН-ийн Онцгой гишүүнээр элслээ.

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%