Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Сумын ИТХ-ын ээлжит VI хуралдаан хуралдав.

2021-12-15

Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит VI хуралдаан 2021 оны 12-р сарын 15-нд хуралдаж 6 асуудал хэлэлцэв.

  1. Сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2021 оны үйл ажиллагааны товч тайлан.
  2. Сумын Засаг даргын 2020-2024 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийн эхний жилийн хэрэгжилтийн тайланг ИТХ-ын төлөөлөгчдийн 100%-ийн саналаар хангалттай гэж үнэлэв.
  3. Сумын 2022 оны хөгжлийн төлөвлөгөөг хэлэлцсэн.
  4. 2021 оны газар зохион байгуулалтын тайлан, 2022 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөг хэлэлцэн батлав.
  5. 2020 оны төсвийн гүйцэтгэл, 2022 оны төсвийг хэлэлцэн 2022 оны төсвийн орлого, зарлагыг 2.187.071.0 мянган төгрөгөөр батлав.
  6. Сумын ИТХ-ын даргын нөөцийг зарцуулах журмыг батлав.

Дараагийн хуралд оруулахаар 2 асуудлыг хойшлуулсан.

  1. Малын тоо толгойн татварын хэм хэмжээ тогтоох.
  2. Хог хаягдлын хураамж тогтоох.

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 53
51 / 96%
2 / 4%