Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

БАЯНЦОГТ СУМАНД ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВИЙН БАРИЛГЫН ШАВ ТАВИЛАА

2022-01-03

Баянцогт сумын одоогийн ашиглаж байгаа Эрүүл мэндийн төвийн барилга нь 1962 онд зочид буудлын зориулалтаар баригдаж байжээ. Үүнээс хойш 1990 онд их засварын ажил хийгдсэн бөгөөд зайлшгүй шинэчлэх шаардлага тулгараад байсан юм. Энэхүү асуудлыг шийдвэрлэж 15 ортой шинэ барилгын шав тавих ёслолын ажиллагааг зохион байгууллаа. Уг арга хэмжээнд аймгийн ИТХ-ын дарга Ц.Жамбалсүрэн, НБХ-ийн дарга Д.Мөнхцэцэг болон сумын удирдлагууд, төрийн албан хаагчид оролцлоо.
Эрүүл мэндийн төвийн шинэ барилга нь улсын төсвийн 1.7 тэрбум төгрөгийн хөрөнгөөр баригдах бөгөөд хоёр он дамжин баригдаж 2022 онд ашиглалтад орно. Барилгын гүйцэтгэгчээр “Арбулаг” ХХК ажиллах юм.

УИХ-аар 2025 оны 1-р сарын 10 ны өдөр батласан засгийн газраас өргөн барьсан уран олборлох гэрээний төслийг дэмжин батласан тогтоолыг хүчингүй болгох талаар саналаа өгнө үү.

санал өгсөн: 60
56 / 93%
4 / 7%