Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРЫНХАН ОНЫ ШИЛДГҮҮДЭЭ ТОДРУУЛЛАА

2022-01-03

Эрүүл мэндийн салбар 2021 оныг “Сувилахуйн тусламж, үйлчилгээний чанар, аюулгүй байдал” урианы жил болгон зарлаж, энэ хүрээнд үйл ажиллагаагаараа шалгарсан багуудыг шилдгээр нэрлэлээ. Үүнд:
ӨРХ, СУМЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВҮҮДЭЭС ШАЛГАРСАН СУВИЛАХУЙН БАГ:
1. н.Ариунаа ахлагчтай Баянцогт сумын ЭМТ-ийн сувилахуйн баг
2. н.Ариунзаяа ахлагчтай Батсүмбэр сумын ЭМТ-ийн сувилахуйн баг
3. н.Бадамцэцэг ахлагчтай Заамар сумын ЭМТ-ийн сувилахуйн багууд шалгарсан бол
АЙМГИЙН НЭГДСЭН ЭМНЭЛГИЙН ХЭМЖЭЭНД ДАРААХ БАГУУД ШИЛДГЭЭР ШАЛГАРЛАА. ҮҮНД:
1. н.Мяасүрэн ахлагчтай Хүүхдийн тасгийн сувилахуйн баг
2. н.Болормаа ахлагчтай Сүрьеэ тасгийн сувилахуйн баг
3. н.Буянхишиг ахлагчтай Мэдээгүйжүүлэг эрчимт эмчилгээний сувилахуйн багууд тус тус тодорлоо.
Мөн энэ үеэр 2021 онд ажил үйлсээрээ бусдыгаа хошуучлан шилдгээр тодорсон эмч, эмнэлгийн мэргэжилтэн, албан хаагчдыг алдаршуулсан юм

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 53
51 / 96%
2 / 4%