Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

УИХ~ЫН ГИШҮҮН Т.АУБАКИР, АЙМГИЙН ИТХ-ЫН ДАРГА Н.БЕЙБИТХАН, АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ОРЛОГЧ С.ХОНАЕВ, АЙМГИЙН ОНЦГОЙ БАЙДЛЫН ГАЗРЫН ДАРГА З.АЗАТ НАР ДЭЛҮҮН, БУЛГАН СУМАНД АЖИЛЛАЖ БАЙНА.

2021-12-28

Xөдөө, орон нутгийн иргэд, сонгогчидтой уулзан Монгол Ардын намын 30 дахь их хурлын бодлого, шийдвэр болон Монгол Ардын намын дарга, Монгол Улсын Ерөнхий Сайд Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэ, Монгол Ардын намын ерөнхий нарийн бичгийн дарга Дашзэвгийн Амарбаясгалан нарын дэвшүүлсэн Монгол Ардын намын "ШИНЭ ЗУУН ДЭВШИЛТЭТ БОДЛОГО" мөрийн хөтөлбөр, Монгол Улсын Их Хурлаас батлагдсан хууль, тогтоомжийн талаар мэдээлэл өглөө.
Дэлүүн, Булган сумын малчидтай уулзан өвөлжилтийн байдалтай танилцаж тус сумуудад ялангуяа Булган сумын өвөлжилтийн байдал хүндэрч буйтай холбогдуулан 70 тонн, Дэлүүн сумд 40 тонн нийт 110 тонн өвс шийдвэрлүүлэн ажиллалаа.

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 53
51 / 96%
2 / 4%