Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

"БИ БАГШ-2021" УРАЛДААНЫ ЯЛАГЧ Д.МӨНХБААТАР БАГШИЙГ СЭЛЭНГЭ АЙМГИЙН “ХҮНДЭТ ТЭМДЭГ”-ЭЭР ШАГНАЛАА

2021-12-27

"Би багш- 2021" зорилтот нэвтрүүлэгт аймгийнхаа 1000 гаруй багшийг төлөөлөн амжилттай оролцож, шилдгийн шилдэг багшаар шалгарсан Мандал сумын ерөнхий боловсролын 4 дүгээр сургуулийн газар зүй, биологийн багш Даваасүрэнгийн Мөнхбаатарыг Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Нарантуяа хүндэтгэн хүлээн авч уулзлаа.
 
Аймаг орон нутгийнхаа нэр хүндийг өргөлцөн улсын хэмжээний олон мянган багш нараас манлайлан “Би багш” үндэсний зорилтот төсөл нэвтрүүлгийн амжилтын буухиаг үргэлжлүүлэн яваа Даваасүрэнгийн Мөнхбаатар багшийг Сэлэнгэ аймгийн “Хүндэт тэмдэг”-ээр шагнаж урамшууллаа.
 
Мөн “Би багш” уралдаанд багш нараа амжилттай сайн бэлтгэн оролцуулж байгаа аймгийн Боловсролын газар, сургуулийн захирал, менежерүүдэд талархал илэрхийллээ.
Дашрамд дурдахад 2019 онд Мандал сумын ерөнхий боловсролын 3 дугаар сургуулийн бага ангийн багш Ц.Аюуш “Би багш” уралдаанд мөн тэргүүлж 100 сая төгрөгийн ялагч болж байсан билээ.

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%