Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

СПОРТ СУРГУУЛИЙН БАГШ АЛТАНБАГАНЫН АМАРТҮВШИНГ СЭЛЭНГЭ АЙМГИЙН “ХҮНДЭТ ТЭМДЭГ”-ЭЭР ШАГНАЖ УРАМШУУЛЛАА

2021-12-30

Биеийн тамирын төрөлжсөн сургалттай Сэлэнгэ аймгийн Спорт сургуулийн багш, тамирчдыг аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Нарантуяа хүлээн авч уулзлаа.
 
Сэлэнгэ аймагт волейболын спортыг хөгжүүлэх үйлсэд оруулсан хувь нэмрийг нь үнэлж Спортын сургуулийн багш, волейболын спортын дасгалжуулагч Алтанбаганын Амартүвшинг Сэлэнгэ аймгийн “Хүндэт тэмдэг”-ээр шагнаж урамшууллаа.
 
Спортын сургуулийн баг тамирчид удахгүй Сэлэнгэ аймагтаа зохион байгуулагдах Волейболын улсын аварга шалгаруулах тэмцээний бэлтгэлээ хангаж буй гэлээ. Тус тэмцээнд нь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга амжилт хүсч, Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн гарын үсэг бүхий Монгол Улсын төрийн далбааг тус сургуульд гардуулан өгч, амжилт хүслээ.

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%