Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

ТӨРИЙН ДЭЭД ШАГНАЛ “СҮХБААТАРЫН ОДОН”-Т ИШДОРЖИЙН НЯМБУУ ТАНД БАЯР ХҮРГЭН ТАЛАРХАЛ ИЛЭРХИЙЛЬЕ

2021-12-30

Төр нийгмийн нэрт зүтгэлтэн, Сэлэнгэ аймгийн анхны Засаг дарга Ишдоржийн Нямбуу танд төрийн дээд шагнал “Сүхбаатарын одон”-оор шагнагдсанд Сэлэнгэ түмнийхээ өмнөөс халуун баяр хүргэе.
 
И.Нямбуу нь Сэлэнгэ аймагт атар газар эзэмших II аянг амжилттай хэрэгжүүлж Баянхараат, Номгон, Бургалтай, Энхтал, Найрамдлын сангийн аж ахуйнууд шинээр байгуулагдан газар тариалангийн үйлдвэрлэлийг механикжуулалт, цахилгаанжуулалт, химижүүлэлтэнд эргэлт гарч, хөдөлмөрийн бүтээмж өсөж, эдийн засгийн үр ашиг дээшлэн Монгол орны үр тарианы гол үйлдвэрлэгч нь Сэлэнгэ аймаг болсоны тод жишээ нь 1988 онд 323.3 мянган тонн үр тариа хураан авч аймаг “Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон”-оор шагнуулсан явдал байлаа.
 
И.Нямбуу нь 1992-1997 онд Сэлэнгэ аймгийн анхны Засаг даргаар сонгогдон ажиллахдаа зах зээлийн эдийн засгийн харилцаанд шилжиж эхэлсэн эхний үеийн аймаг, орон нутгийн төр захиргааны ажлыг шинэ нийгмийн шинэ нөхцөлд өөрчлөн байгуулж, иргэдэд үйлчлэх үйл ажиллагааг хэвийн явуулж, ажлын байрыг хадгалан, шинээр бий болгон, орон нутгийн нөөц бололцоог дайчлан, орон нутаг бие даан хөгжиж болохын жишгийг харуулан ажиллаж байв.
 
Өөрийн мэдлэг чадвар, оюун ухаан, манлайлан зохион байгуулах ур авьяасаа нутаг орныхоо хөгжлийн төлөө зориулан яваа танд талархал илэрхийлье.
 
 
 
СЭЛЭНГЭ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%