Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

АЙМГИЙН ИТХ~ЫН АЖЛЫН АЛБАНЫХАН ЦОМЫН ЭЗЭН БОЛЛОО.

2022-01-01

Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг аймгийн ИТХ, Засаг даргын Тамгын газрын ажилтан, албан хаагчдын “Спорт наадам-2021” тэмцээнийг Засаг даргын Тамгын газраас зохион байгууллаа.
Энэ удаа албан хаагчид дартс, ширээний теннис, волейбол, олс таталт, сагсан бөмбөгөөр өрсөлдөж шилдгүүдээ тодрууллаа.
К.Барбол ахлагчтай сагсан бөмбөгийн баг, Х.Маргулан ахлагчтай олс таталт баг нэгдүгээр байранд шалгарч алтан медаль, С.Ансаган ахлагчтай гар бөмбөгийн баг хүрэл медаль хүртэж аймгийн ИТХ-ын ажлын албаны хамт олон багийн нийлбэр дүнгээр "Шилжин явах цом"~ын эзэн боллоо.
Баяр хүргэж илүү их амжилтыг хүсэе.

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 53
51 / 96%
2 / 4%