Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

ЗАРЛАЛ

2022-01-04

Хүчирхийллийн хор уршгийн талаар иргэд олон нийтийн мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх, соён гэгээрүүлэх зорилгоор Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн ажлын албаны санаачилгаар хийгдсэн "НАРНЫ СҮҮДЭР" уран сайхны киног аймгийн М.Хурманханы нэрэмжит Хөгжимт драмын театрт 2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 13:00 цагаас иргэд болон өсвөр насны хүүхэд, залуучуудад, 15:00 цагаас нийт төрийн албан хаагч нарт зориулж үзүүлэх гэж байна.
/ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ/

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 53
51 / 96%
2 / 4%