Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэж цэцэг өргөлөө

2021-09-10

      Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдрийг улс, орон даяар 9 дүгээр сарын 10-ны өдөр тэмдэглэн өнгөрүүлдэг билээ. Энэ жилийн хувьд Дэлхий нийтээр тархаад байгаа ковид цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалан олон нийтийн арга хэмжээг зохион байгуулах боломжгүй, олноор нь нэг дор бөөгнөрүүлэхгүй байгаатай холбогдуулан халдвар хамгааллын дэглэмээ баримтлан, зай барьж хэлмэгдэгсдийнхээ гэгээн дурсгалд зориулан Тоонот толгойн хөшөөндөө цэцэг өргөж, хэлмэгдэгсдийнхээ үр хүүхдүүдэд хүндэтгэл үзүүлэх арга хэмжээг зохион байгуулалаа.

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%