Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаан 12.08

2021-12-08

Сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдааныг 12 дугаар сарын 08-ны өдөр тэргүүлэгчдийн 71%-ийн ирцтэйгээр хуралдан доорх асуудлыг хэлэлцэн шийдвэрлэсэн.
хэлэлцсэн асуудал:
1. ХАА-н мэргэжилтнүүдийн мэдээллийг сонсох тухай
2. Хуралдааны тов зарлах тухай
3. Шагналд тодорхойлох тухай
4. Явуулын саналын хайрцгаас гарсан саналуудыг танилцуулах тухай гэсэн асуудлуудыг хэлэлцсэн.
Иргэдээс гарч байгаа саналтай холбогдуулан ХАА-н мэргэжилтэний мэдээллийг сонсож цаашид анхаарч ажиллах үүрэг чиглэлийг өгсөн.
Сумын иргэдийн төлөөлөгчдийн Хуралдааныг 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 10 цагт хуралдаар товлон зарлаж, хуралаар:
1. 2022 оны Газар зохион байгуулалтын төлөвлөгөөний эзэмшлийн газар хэлэлцэх тухай
2. ААН, нөхөрлөлүүдийн 2021 оны үйл ажиллагааны тайлан сонсох тухай
3. 2021 оны мод бэлтгэлийн гүйцэтгэл, 2022 оны ойгоос бэлтгэх модны дээд хязгаарыг батлах тухай
4. 2021 оны Байгаль нөхөн сэргээх сангийн зардлын хураарилалтын гүйцэтгэлийн тайланг сонсох тухай
5. Орон нутгийн хөгжлийн сангийн 2021 оны гүйцэтгэлийн тайлан сонсох тухай оны оны
6. Сумын 2022 оны Төсөв батлах тухай зэрэг 6 асуудлыг хэлэлцэхээр шийдвэрлэв.
МУ-ын төрийн дээд шагналд доорх нэр бүхий иргэдийг тодорхойлохоор дэмжив.
Лувсанцэрэнгийн Октябрь – “Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон”
2. Дамчаагийн Балжинням - Алтан гадас одон
3. Ичинноровын Нацагдорж – “Алтан гадас” одон
4. Намсрайн Норжмаа – “Алтан гадас” одон
5. Батын Гомбожав – “Алтан гадас” одон
6. Магсаржавын Дуламсүрэн – “Алтан гадас” одон
7. Цэдэндоржийн Жаргалжав – “Алтан гадас” одон
8. Жамсрангийн Лхамжав – “Хөдөлмөрийн хүндэт медаль”
9. Балжиннямын Цогзолмаа – “Хөдөлмөрийн хүндэт медаль”
10. Жаргалжавын Үржинханд -“Хөдөлмөрийн хүндэт медаль”

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%