Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

ШАГНАЛ ГАРДУУЛЛАА 12.10

2021-12-10

Монгол Улсын ууган салбар үндэсний худалдаа үйлчилгээний салбар үүсч хөгжсөний түүхт 100 жилийн ой, нийтийн ахуй үйлчилгээ үүсч хөгжсөний 90 жилийн ойн баярын арга хэмжээг өнөөдөр буюу 2021 оны 12-р сарын 10-ны өдөр тэмдэглэн өнгөрүүллээ.
- Худалдаа үйлчилгээний "Тэргүүний ажилтан"- аар - Д.Дугар
- Нягтлан бодох бүртгэлийн "Тэргүүний ажилтан"- аар -Г. Энхбаяр
- Худалдаа үйлчилгээний салбарын "Хүндэт жуух бичиг"- ээр :
Г. Ханд, Д. Бордух, Ж. Лхамжав, Б.Оюумаа, Г.Үржинханд, С.Алимаа, Н.Нацагдорж, Д.Цэцэгдэмбэрэл, Б.Долгор, Ц.Оюунтунгалаг, Д.Нямгал нар , мөн 100 жилийн медалиар тус тус шагнагдаж шагналыг сумын удирдлагууд гардуулан баяр хүргэлээ .

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%