Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

ШИНЭ ҮНДСЭН ХУУЛЬ БАТЛАГДСАНЫ 30 ЖИЛИЙН ОЙ ЭНЭ ОНД ТОХИОНО

2022-01-07

     Энэ онд шинэ Үндсэн хууль батлагдсаны 30 жилийн ой тохиож байна. Жил бүрийн 1 дүгээр сарын 13-ыг Үндсэн хуулийн өдөр болгон нийтээр тэмдэглэхээр зарласан байдаг. Энэ жил Үндсэн хуулийн өдөрт зориулан Орхон аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас  Үндсэн хууль батлахад Эрдэнэт хотоос оролцсон Ардын Их Хурлын депутатуудыг хүлээн авч хүндэтгэл үзүүлнэ. 1992 онд шинэ Үндсэн хууль батлахад 430 оролцсоны тав нь Орхон аймгийн депутат байжээ. 

     Мөн  өдрийг тохиолдуулан энэ сарын 8-нд “Хүчит бөхийн барилдаан” зохион байгуулах бол 10,11-ний өдрүүдэд Үндсэн хуулийн үзэл баримтлал, онцлогийг сурталчилах сургалт явуулж, үзэсгэлэн гаргахаар төлөвлөсөн байна.  

    Түүнчлэн энэ сарын 10-нд “Үндсэн хууль ба Хүний эрх” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурлыг зохион байгуулна. Тус бага хуралд нийт 10 илтгэл хэлэлцүүлэх юм байна. 

     Ташрамд, Үндсэн хуулийг батлах олон нийтийн хэлэлцүүлэгт Монголын нийт 1,2 сая иргэний 75 орчим хувь нь оролцож, 200 мянга гаруй санал ирүүлж байжээ. Шинэ Үндсэн хууль нь 6 бүлэг 70 зүйлтэй. 

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%