Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

“Үндсэн хууль ба хүний эрх” сэдэвт эрдэм шинжилгээний хурал боллоо

2022-01-10

      Шинэ Үндсэн хууль батлагдсаны 30 жилийн ойг тохиолдуулан “Үндсэн хууль ба хүний эрх” сэдэвт эрдэм шинжилгээний хурлыг аймгийн ИТХ, аймгийн ЗДТГ, Эрдэм төв, Орхон аймаг дахь МСҮТ хамтран зохион байгууллаа. “Үндсэн хууль ба хүний эрх” сэдэвт эрдэм шинжилгээний хуралд үндсэн хууль, түүнийг хэрэгжүүлэхтэй холбоотой 8 илтгэл тавигдлаа.

       Эрдэм шинжилгээний бага хурлын үеэр 1992 оны үндсэн хуулийг батлалцсан ардын Их хурлын депутат Догсомын Тогооч, Донойн Адъяа, Лундааны Баяндалай нарт хүндэтгэл үзүүллээ.

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%