Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

АЙМГИЙН ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АЖЛЫГ ЗОХИЦУУЛАХ САЛБАР ЗӨВЛӨЛИЙН 2022 ОНЫ АНХДУГААР ХУРАЛ ХУРАЛДЛАА

2022-01-14

Аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн анхдугаар хуралдаан 2022 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр хуралдлаа. Хуралдааанд аймгийн ГХУСАЗСЗ-ийн гишүүд оролцлоо.
Хуралдаанаар
1. Баян-Өлгий аймгийн нутаг дэвсгэрт 2021 онд бүртгэгдсэн гэмт хэрэг, зөрчлийн статистик мэдээлэл
2. Аймгийн ГХУСАЗСЗ-ийн 2022 оны үйл ажиллагааны төлөвлөгөөг батлах асуудлуудыг хэлэлцлээ.
Аймгийн ГХУСАЗСЗ-ийн төлөвлөгөөг 7 зүйл, 32 арга хэмжээг хэрэгжүүлэхээр баталлаа. Төлөвлөгөө батлагдсантай холбогдуулан Аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дарга Н.Бейбитхан салбар зөвлөлийн гишүүд, холбогдох байгууллагын дарга нарт ажлын үүрэг чиглэл өглөө.

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 53
51 / 96%
2 / 4%