Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

МОНГОЛ УЛСЫН АРДЧИЛСАН ШИНЭ ҮНДСЭН ХУУЛЬ БАТЛАГДСАНЫ 30 ЖИЛИЙН ОЙН ХҮРЭЭНД:

2022-01-11

Монгол Улс Ардчиллын замыг сонгож шинэ Үндсэн хууль баталсны 30 жилийн ойн хүрээнд “Их засаг ба Үндсэн хууль” сэдэвт цахим асуулт хариултын тэмцээнийг зарлаж байна.
Тус тэмцээн нь Их засаг хууль, Монгол Улсын Үндсэн хуулийг таниулах, эрхэмлэн дээдлэх, хуулийн үзэл баримтлал, ач холбогдлыг олон нийтэд түгээн дэлгэрүүлэх, иргэдийн эрх зүйн боловсролыг нэмэгдүүлэх оршино.
Холбогдох утас:
93219829 Л.Хоролмаа/ИТХ-ын нарийн бичгийн дарга/
98648040, 86578040 Г.Бат-Эгшиглэн /Иргэний танхимын ажилтан/

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%