Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

МОНГОЛ УЛСЫН АРДЧИЛСАН ШИНЭ ҮНДСЭН ХУУЛЬ БАТЛАГДСАНЫ 30 ЖИЛИЙН ОЙН ХҮРЭЭНД:

2022-01-14

Монгол Улс Ардчиллын замыг сонгож шинэ Үндсэн хууль баталсны 30 жилийн ойн хүрээнд “Их засаг ба Үндсэн хууль” сэдэвт цахим асуулт хариултын тэмцээн амжилттай зохион байгуулагдлаа.
Тус тэмцээн “Батширээт сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал” фэйсбүүк хуудас болон “Батширээтийхэн”, “Батширээт сумын нэгдсэн зар” фэйсэбүүк грүп-т нийт 30 асуулт байршуулж 1 дүгээр сарын 13- аас 14-ний 14 цаг хүртэл хүлээн авч:
Нэгдүгээр байранд : Э.Энхболд /26 асуулт зөв хариулсан/
Хоёрдугаар байранд: Б.Сумъяа /24 асуултад зөв хариулсан/
Гуравдугаар байранд: А.Аззаяа /24 асуултад зөв хариулсан/ тус тус шагнагдлаа.
Оролцсон бүх иргэддээ баярлалаа
Жич: Асуултуудын хариултуудыг хавсаргав

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%