Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

ДАРХАН-УУЛ АЙМГААС 3 УЛСЫН АВАРГА МАЛЧИН, 3 УЛСЫН АВАРГА ТАРИАЛАНЧИД ТОДОРЛОО

2022-01-26

Сар шинийн босгон дээр ЗГ-ын өнөөдрийн тогтоолоор Дархан- Уул аймгийн шилдэг малчид, тариаланчид "Улсын аварга" -аар шалгарсан сайхан мэдээ ирлээ    

#УЛСЫН АВАРГА МАЛЧИН

 Дархан -Уул аймгийн Хонгор сумын Зулзага багийн малчин Дагвачоймболын ШИНЭЗОРИГ 

 Дархан -Уул аймгийн Хонгор сумын Зулзага багийн малчин Нямаагийн БАТХУЯГ 

 Дархан -Уул аймгийн Орхон сумын Энхтал багийн малчин Пунцагийн ТҮМЭНДЭМБЭРЭЛ 

#УЛСЫН АВАРГА ТАРИАЛАНЧ ХАМТ ОЛОН

 Дархан -Уул аймгийн Хонгор сумын “ДАРХАН ТООРОМТ” ХХК

#УЛСЫН АВАРГА ТАРИАЛАНЧ” 

 Дархан -Уул аймгийн Хонгор сумын иргэн Санхүүгийн ЦЭНД-АЮУШ 

 Дархан-Уул аймгийн Хонгор сумын “Өглөгчийн хэрэм” ХХК-ийн механикжуулагч Юрагийн ЭРДЭНЭБАТ нар тус тус шалгарлаа. 

Эрдэнэт мал сүргээ өсгөн, эх орныхоо тариа буудай, хүнсний ногооны хэрэгцээг ханган ажиллаж "Улсын аварга” цолоор шагнагдсан ажилсаг, хөдөлмөрч Та бүхэндээ халуун баяр хүргэж, хамгийн сайн сайхныг хүсэн ерөөе

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 53
51 / 96%
2 / 4%