Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

АЙМГИЙН ОНЦГОЙ БАЙДЛЫН ГАЗРЫГ СЭЛЭНГЭ АЙМГИЙН “ХҮНДЭТ ТЭМДЭГ”-ЭЭР ШАГНАЛАА

2022-01-26

Онцгой байдлын байгууллагын үндэс суурь болсон Монгол улсад Гал түймэртэй тэмцэх байгууллага үүсэж хөгжсөний 100 жилийн ойг тохиолдуулан аймгийн Онцгой байдлын газрыг Сэлэнгэ аймгийн “Хүндэт тэмдэг”-ээр шагналаа. Шагналыг аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Нарантуяа, аймгийн Засаг даргын орлогч Ж.Сайнцог нар гардууллаа. Тэртээ 1922 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр Ардын Засгийн газрын 35 дугаар тогтоолоор Галын аюулаас хамгаалах байгууллагыг байгуулснаар Онцгой байдлын байгууллагын үндэс суурь тавигдсан байдаг. Тэр цагаас өнөөдрийг хүртэл Онцгой байдлын албаныхан ард түмний амь бие, эд хөрөнгө, эх орны баялгийг хамгаалахын төлөө хорин дөрвөн цагийн турш өндөр бэлтгэл бэлэн байдал дор нүд цавчилгүй үүрэг гүйцэтгэж буйг нь үнэлэн Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрыг ийнхүү урамшуулан шагналаа.
 
Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид хүн ардынхаа амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, мал амьтан, хүрээлэн байгаа орчноо гамшиг ослоос авран хамгаалж, улс орныхоо тогтвортой хөгжлийг хангах үүргээ нэр төртэй биелүүлж сүүлийн 10 жилийн хугацаанд Сэлэнгэ аймгийн хэмжээнд гарсан 1434 удаагийн аюулт үзэгдэл, ослын голомтод үүрэг гүйцэтгэж, 536 хүний эрдэнэт амь нас, төр, аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийн 18.2 тэрбум төгрөгийн эд хөрөнгийг авран хамгаалж ажиллаад байна.

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%