Аймгийн ИТХ-ын зөвлөл өнөөдөр хуралдлаа. Тус хурлаар УИХ-аас 2022.01.18-ны өдрийн 07 дугаар тогтоолоор батлагдсан зөвлөлийн ажиллах журмыг гишүүдэд танилцуулж, 2022 онд хийж хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөө, хурлын дэгийн төсөл боловсруулан дахин хуралдахаар тогтлоо.
Энэхүү зөвлөл нь аймгийн ИТХ-ын 2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 05 дугаар тогтоолоор дараах 7 төлөөлөгчийн /Б.Батжаргал, Д.Мөнхбат, Ч.Мөнхбат, Б.Цэрэннадмид, Б.Батцэцэг, Б.Болормаа, З.Мөнхтогтох, Р.Нямдорж/ бүрэлдэхүүнтэй байгуулагдсан билээ.