Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

“УУГАН ХАРВАА”-НЫ ТЭМЦЭЭН БОЛЛОО

2022-02-27

Ховд аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын нэрэмжит “Ууган харваа”-ны тэмцээн өнөөдөр /2022.02.26/ боллоо.
Тэмцээнд 6 багийн 50 гаруй харваач оролцож Багийн харваа, Цуваа харваа, Шагайн барилдаан гэсэн төрлүүдээр цэц мэргэнээ сорьсон юм.
Багийн харвааны төрөлд:
Тэргүүн байранд аймгийн мэргэн Д.Бөхжаргал ахлагчтай Ховд Дулааны станц ТӨХК-ний “Дөл” баг
Дэд байранд аймгийн гоц мэргэн Б.Мөнгөншагай ахлагчтай Ховд Дулааны станц ТӨХК-ний “Оч” баг
Гуравдугаар байранд аймгийн гоц мэргэн Ц.Пүрэвхүү ахлагчтай Ховд аймаг дахь Цагдаагийн газрын “Шонхорууд” баг тус тус шалгарлаа.
Цуваа харвааны төрөлд:
Тэргүүн байранд Ховд аймгийн Манхан сумын харьяат, Ховд Дулааны станц ТӨХК-ний “Оч” багийн харваач, аймгийн мэргэн П.Ган-Эрдэнэ
Дэд байранд Ховд аймгийн Мөст сумын харьяат, Ховд аймаг дахь Цагдаагийн газрын “Шонхорууд” багийн харваач Л.Дугар
Гуравдугаар байранд Ховд аймгийн Манхан сумын харьяат, "Хос Алтай" багийн харваач, аймгийн гоц мэргэн М.Ганбаатар
Дөрөвдүгээр байранд Ховд аймгийн Алтай сумын харьяат, Ховд Дулааны станц ТӨХК-ний “Дөл” багийн харваач, аймгийн гоц мэргэн М.Энхжаргал
Тавдугаар байранд Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын харьяат, Зэвсэгт хүчний 123-р ангийн харваач И.Хатанбаатар нар тус тус шалгарсан юм.
Мөн энэ үеэр зохион байгуулагчдын зүгээс “Шагайн барилдаан” тэмцээнийг явуулсан бөгөөд тус тэмцээнд Ховд аймгийн Дуут сумын харьяат, Ховд Дулаан станцын харваач, аймгийн гоц мэргэн Б.Мөнгөншагай тэргүүн байранд шалгарлаа.

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%