Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

БАТШИРЭЭТ СУМЫН ОНОН БАГИЙН МАЛЧИН А.ПҮРЭВ-ОЧИР “ АЙМГИЙН АВАРГА МАЛЧИН” БОЛЛОО

2022-01-27

Хэнтий аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга Г.Хэрлэнчулуун мөн Батширээт сумын удирдлагууд “Аймгийн аварга малчины” шагналыг А.Пүрэв-Очирт гардуулан өгч хүндэтгэл үзүүллээ. Аймгийн аварга малчин А.Пүрэв-Очир нь 1976 оноос уламжлалт мал аж ахуйн салбарт ажиллаж байна. Хөдөө аж ахуйн салбарт олон жил үр бүтээлтэй ажиллаж хөдөлмөрлөж ирсэн зүтгэлий нь үнэлж
✔️2012 онд Сумын сайн малчин
✔️2013 онд "Малчны алдар цол тэмдгээр эхнэр Ц.Хандмаа нь 2017 онд "Малчны алдар" цол тэмдгээр, 2020 онд "Аймгийн Аварга саальчин" цол тэмдгээр тус тус шагнагдсан. Аймгийн аварга малчин А.Пүрэв-Очир нь зах зээлийн өнөөгийн нөхцөлд хувийн мал аж ахуйн тоо толгойг жил дараалан өсгөхийн зэрэгцээ түүний ашиг шим, үүлдэр угсааг сайжруулах, малгүй өрхийг малжуулах, бидний хойч үе үр хүүхдүүддээ мал маллан амьдрах арга ухаанд сургадаг, нутаг усандаа нэр хүндтэй, мал маллах Монгол ухааныг өвлүүлэн авч яваа тэргүүний малчны нэг юм. Шинэхэн аймгийн аваргууддаа халуун баяр хүргэе

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%