Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

АЙМГИЙН ИТХ-ЫН НАЙМДУГААР ХУРАЛДААН ХУРАЛДЛАА

2022-03-01

Аймгийн ИТХ-ын Наймдугаар Хуралдаан 2022 оны 02-р сарын 23,24-ний өдрүүдэд аймгийн ЗДТГ-ын хуралдааны танхимд хуралдлаа.
Аймгийн ИТХ-ын Наймдугаар Хуралдаанаар:
- Аймгийн ИТХ-ын дүрмийн шинэчилсэн найруулга батлах тухай
- Аймгийн ИТХ-ын хуралдааны дэг батлах тухай
- Аймгийн ИТХ-ын зөвлөл байгуулах тухай
- Аймгийн ИТХ-ын хорооны үйл ажиллагааны журам батлах тухай
- Аймгийн ИТХ-ын хороог шинэчлэн байгуулах тухай
- Аймгийн ИТХ-ын Төлөөлөгчийн ёс зүйн дүрэм батлах тухай
- Аймгийн ИТХ-ын Төлөөлөгчийн үнэмлэх, албан бичгийн хэвлэмэл хуудас хэрэглэх журам батлах тухай
- Аймгийн ИТХ-ын Төлөөлөгчийн урамшуулал олгох журам батлах тухай
- Аймгийн ИТХ-ын ажлын албаны бүтцийг шинэчлэн тогтоох тухай
- Төв аймгийг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн Үндсэн чиглэлийн хэрэгжилтийн явц
- Аймгийн Засаг даргын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийн явц
- Аймгийн 2021 оны хөгжлийн жилийн төлөвлөгөөний хэрэгжилт дүгнэх тухай
- Газрын төлбөрийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай
- Аймгийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөг 2020-2023 онд хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвөлөөний 2020-2021 оны хэрэгжилт
- Хөрөнгө шийдвэрлэх тухай
- Аймгийн 2022 оны гадаад харилцаа, хамтын ажиллагааны төлөвлөгөө батлах тухай
- Аймгийн ИТХ-ын 7 дугаар хуралдааны “Аймгийн 2022 оны төсөв батлах тухай” 03 дугаар тогтоолд өөрчлөлт оруулах тухай зэрэг асуудлыг хэлэлцэж шийдвэрлэлээ.

УИХ-аар 2025 оны 1-р сарын 10 ны өдөр батласан засгийн газраас өргөн барьсан уран олборлох гэрээний төслийг дэмжин батласан тогтоолыг хүчингүй болгох талаар саналаа өгнө үү.

санал өгсөн: 60
56 / 93%
4 / 7%