Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

“МИНИЙ НУТАГ” НАЙРАГЛАЛЫН УРАН УНШЛАГЫН ЦАХИМ УРАЛДААНЫ ШИЛДГҮҮДЭД ШАГНАЛ ГАРДУУЛЛАА

2022-03-01

Монголын шинэ үеийн уран зохиолыг үндэслэгч, төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, Монголын хүүхэд, залуучуудын байгууллагыг үүсгэн байгуулагч, их соён гэгээрүүлэгч Дашдоржийн Нацагдоржийн мэндэлсний 115 жилийн ойн хүрээнд Төв аймгийн ЗДТГ, Нутгийн Залуучуудын холбоо хамтран “МИНИЙ НУТАГ” найраглалын уран уншлагын цахим уралдааныг амжилттай зохион байгуулж, өнөөдөр шилдгүүдээ алдаршууллаа. Шагнал гардуулах ёслолын арга хэмжээнд аймгийн Засаг даргын орлогч Ц.Буманбуян, Нийтийн номын сангийн захирал Б.Зоригтбаатар, Шуудан үйлчилгээний газрын дарга А.Нямлхагва болон уралдааны шилдгүүд оролцсон юм. Уралдааныг 3 насны ангиллаар зохион байгуулсан бөгөөд нийт 68 бүтээл ирүүлснээс:
НАСАНД ХҮРЭГЧДИЙН АНГИЛАЛД:
1-р байр: Зуунмод сумын Политехник коллежийн багш нар
2-р байр: Зуунмод сумын МХБУЗ-ийн багш нар
3-р байр: Батсүмбэр сумын ЕБС-ийн багш Н.Ганцэцэг, Ц.Уранцэцэг
Тусгай байр: Зуунмод сумын иргэн СББӨ өвлөн тээгч Д.Эрдэнэбаатар
ЕБС-ИЙН НАСНЫ АНГИЛАЛД:
1-р байр: Эрдэнэ сумын ЕБС-ийн 7а анги
2-р байр: Зуунмод сумын 4-р сургуулийн 2а анги
3-р байр: Угтаалцайдам сумын ЕБС-ийн 4а анги
Тусгай байр: Алтанбулаг сумын ЕБС сургууль
ЦЭЦЭРЛЭГИЙН НАСНЫ АНГИЛАЛД:
1-р байр: Аргалант сумын Янзагахан цэцэрлэгийн бэлтгэл бүлэг
2-р байр: Угтаалцайдам сумын Нарны хаан цэцэрлэгийн бэлтгэл бүлэг
3-р байр: Зуунмод сумын Бүжинхэн цэцэрлэгийн Х.Дөлгөөн, Б.Эрхэмбилэг
Тусгай байр: Баянчандмань сумын Б.Төгөлдөр нар тус тус шалгарлаа.
Их зохиолчийн амьдрал, уран бүтээлийг таниулах, “Миний нутаг” шүлгээр төлөөлүүлэн түүний бүх цаг үед улам бүр ач холбогдолтой болж буй эх оронч үзэл санаа, шинжлэх ухаанч, уран сайхны гайхамшигт шийдэл бүхий сонгодог бүтээлүүдийг шимтэн судлах, иргэдэд эх хэлээрээ уран яруу илтгэх чадвар, зөв сайхан ярих, төрсөн нутаг, түүх соёлоороо бахархах сайн хандлагыг төлөвшүүлэхэд чиглэсэн уг арга хэмжээг цаашид уламжлал болгон зохион байгуулахаар шийдэрлэсэн байна

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 53
51 / 96%
2 / 4%