Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

ӨНӨӨДӨР /2022.03.01/ “ЭХ ОРОНЧДЫН ӨДӨР” ТОХИОЖ БАЙНА

2022-03-01

Эх орончдын өдөр, Монгол ардын нам үүсэн байгуулагдсаны 101 жил, Ховд аймгийн Монгол ардын нам үүсэн байгуулагдсаны 99 жилийн ойн баярыг тохиолдуулан Галдан бошигт хаан, Ард Аюушийн хөшөөнд цэцэг өргөх ёслол боллоо.

Мөн Ховд аймгийн Төр захиргаа, эрүүл мэнд, боловсрол, соёл урлаг, батлан хамгаалах, дэд бүтэц, газар тариалан, нийтийн тээвэр, хөдөө аж ахуйн салбар болон хувийн хэвшилд олон жил идэвхи зүтгэл, үр бүтээлтэй ажиллаж, аймаг, орон нутгийнхаа бүтээн байгуулалт, хөгжил цэцэглэлтэд үнэтэй хувь нэмэр оруулсан нэр бүхий иргэдийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Төрийн дээд одон медалиар шагнасныг өнөөдөр гардуулав.

Тухайлбал, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор 10, Алтан гадас одонгоор 28, Хөдөлмөрийн хүндэт медалиар 7 хүн энгэрээ мялаасан юм. Энэхүү баярын үйл ажиллагаа өнөөдөр үндэсний бөхийн барилдаанаар үргэлжилнэ.

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%