Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

"Хөгжлийн төлөө хамтдаа" сургалт боллоо

2022-02-22

Батширээт сумын ИТХ, ЗДТГ, ЕБС-ийн НТБ төвтэй хамтран зохион байгуулсан сум орон нутгаа хоггүй цэвэрхэн, эрүүл аюулгүй, ногоон орчин болгох зорилгоор "Хөгжлийн төлөө хамтдаа сургалт 2022 оны 2 дугаар сарын 22-ны өдөр амжилттай зохион байгууллагдлаа.
Уг сургалтын илтгэгч багшаар "Хоггүй Монгол" ТББ -ын захирал М.Бүжинлхам", Шинэ шил" ХХК-ын гүйцэтгэх захирал Б.Булган, "Төвшин сайхан Мөнх" ТББ-ын н.Лхагвасүрэн нар урилгаар оролцож "Хог хаягдлын хор нөлөө, бууруулах арга хэмжээ"," Хаягдал шил цуглуулах нийлүүлэх арга зам", "Дахивар нөөц бүрдүүлэх, нийлүүлэх арга зам", "Сумдын хог хаягдлын менежментийн танилцуулга" гэсэн 4 сэдвийн дор мэдээлэл өгч, хэлэлцүүлэг зохион байгуулав.
Сургалтанд төрийн болон төрийн бус байгууллагын ажилтнууд, иргэд , сургуулийн "Эко клуб"-ын сурагчид зэрэг 100 гаруй хүн хамрагдаж, 6 багт хуваагдан цаашид хийх ажлуудын санал санаачлага гарган хэлэлцэж, шийдлүүдийг тодорхойлсон, сумдын удирдлагууд болон иргэд хамтран ажиллахаар үүрэг хариуцлагаа хуваан авсан маш үр дүнтэй сургалт болж өнгөрлөө.
Энэхүү сургалтыг зохион байгуулах ажлыг санаачилсан, дэмжиж ажилласан ИТХ-ын дарга Г.Байгаль, Засаг дарга Г.Гансүх НТБ-ын багш Д.Лхагвадулам нартаа болон зохион байгуулалтын ажлыг хариуцлагатай хийж гүйцэтгэсэн сургалт зохион байгуулах ажлын хэсгийнхэндээ нутгийн нийт иргэдийн өмнөөс талархал илэрхийлж байна. Та бүхнийг минь минь санасан, сэдсэн, эхлүүлсэн ажил үйлс нь бүтэмжтэй байж, нутгийн нийт иргэд бүгд гар бие оролцсон, сэтгэл нийлэн ажиллаж, сум орон нутгаа өнгөлөг, жавхаалаг, цэвэрхэн цэмцгэр, эрүүл ногоон орчинтой эко жишиг сум болгохын төлөө хүн бүр хичээж эхлэнэ гэдэгт гүнээ итгэлтэй байна. Бид эвтэй байхдаа хүчтэй сайхан ард түмэн билээ.

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%