Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

МӨНХХАЙРХАН СУМЫН МАЛЧИН Х.ХАРТОЛГОЙ, Б.ТҮВШИНЖАРГАЛ НАР АЛТАН ГАДАС ОДОНГООР ШАГНАГДЛАА

2022-03-03

Улсын аварга малчин, тариаланчдийн шагнал гардуулах ажлын хэсэг Ховд аймгийн Мөнххайрхан суманд ажиллах үеэрээ тус сумын өндөр настан Баяртын Түвшинжаргал, Хомбоогийн Хартолгой нарт төрийн дээд шагнал Алтан гадас одонг гардуулаа.
МУ-ын Ерөнхийлөгчийн 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 132 дугаар зарилгаар төрийн дээд одон Алтан гадас одонгоор шагнуулсан өндөр настан Баяртын Түвшинжаргал, Хомбоогийн Хартолгой нар нь хөдөө аж ахуй тэр дундаа мал аж ахуйн салбарт 50 орчим жил хөдөлмөр зүтгэлээ зориулж үр бүтээлтэй ажилласан тул ийнхүү Алтан гадас одонгоор шагнагдаж төр түмэндээ хөдөлмөр зүтгэлээ үнэлүүлсэнд Мөнххайрханчууд баяртай байна.

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%