Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

ХҮҮХДИЙГ ОРЧНЫ ЭРСДЭЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ “НЭГДҮГЭЭРТ ШАЛГА” АРГА ХЭМЖЭЭ

2022-03-10

Улсын хэмжээнд 2021 оны байдлаар 0-18 насны 41,173 хүүхэд осол гэмтэлд орж Гэмтэл Согог судлалын Үндэсний төвд ирснээс Үүнээс зам тээврийн осолд 2,674, түлэгдэлт 2,589, унаж бэртсэн 20,750 хүүхэд байна. Иймээс Хүүхдийн эрхийн тухай хуулийн 5.2, Хүүхэд хамгааллын тухай хуулийн 5.2, Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн 2020-2024 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийн 2.7.2 дэх хэсэгт заасны дагуу хүүхдийг орчны эрсдэлт нөхцөлд өртөх, осол гэмтэлд өртөхөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр эцэг эх, асран хамгаалагчид хүүхдийн өмнө үүрэг хүлээсэн хэн бүхэн орчны эрсдэлийг бууруулах хүрээнд шалгах, мэдээлэх, эрсдэлийг бууруулах, орчныг ээлтэй болгоход бодит оролцоо шаардлагатай байна. Иймээс хүүхдийг орчны осол гэмтэлд өртөхөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр “Нэгдүгээрт шалга” арга хэмжээг зохион байгуулж байна. Арга хэмжээ 2022 оны 03 сарын 11, 12, 13 өдрүүдэд зохион байгуулагдана.

 Юу хийх вэ?

✅Гэр орчны аюулгүй байдлыг үнэлэх;

✅Амьдарч буй орчин, оршин суугаа газрын аюулгүй байдлыг үнэлэх;

✅Гэрээс сургууль хүрэх орчны аюулгүй байдлыг үнэлэх;

✅Нийслэлийн төр захиргааны байгууллагууд өөрийн байгууллагад хамаарах гадаад болон дотоод орчинд хүүхдийн аюулгүй байдал талаас үнэлэх Хэрхэн оролцох вэ?

  1. Гэр орчны аюулгүй байдлын үнэлгээг https://forms.gle/2Xrj3tU479yRuCUL8 тус линкээр нэвтрэн үнэлгээг хийх.
  2. 🏠 2. Амьдарч буй орчин, оршин суугаа газрын аюулгүй байдлын үнэлгээг эцэг эх, асран хамгаалагчид үнэлгээг хийж тодруулах.

⛳️ Үүнд:

- Хашаа, байр, орцны орчин гэрэлтүүлэг байгаа эсэх

- Байрны шат, тагт, цонхны хаалт бүрэн бүтэн эсэх

 - Байрны лифтний үйл ажиллагаа, хаалга аюулгүй эсэх

- Нүхэн жорлон, муу усны нүх, ухаж үлдээсэн зоорь байгаа эсэх

 - Хүүхдийн тоглоомын талбайн аюулгүй байдал хэвийн эсэх

- Ил задгай гарсан цахилгааны утас байгаа эсэх

 - Байр, хашааны хэсэгт нурж унахаар хашлага хайс, хана байгаа эсэх

- Гэрийн тэжээвэр амьтад болох муур, нохой зэрэгт хазуулах эрсдэл өндөр хэсэг байгаа эсэх

  1. Хүүхдийнхээ гэрээс сургууль хүрэх орчны аюулгүй байдалд эцэг эх, асран хамгаалагчид өөрийн биеэр явж үнэлгээ хийж тодруулах.

🏰 Үүнд:

- Явган хүний гарцын тэмдэг тэмдэглэгээтэй эсэх

- Халтиргаа гулгаатай зам байгаа эсэх

- Явган хүн зорчих хэсэгт ухсан нүх, шуудуу байгаа эсэх

 - Траншейны таггүй нүх, ил задгай дулааны шугам хоолой байгаа эсэх

- Сургуулийн орчны талбай хайс хашлага бүрэн бүтэн эсэх

- Явган хүний зам дээр авто машин байрлуулсан эсэх

- Ил гарсан цахилгааны галтай утас байгаа эсэхэд

 - Өндрөөс унаж болзошгүй эд зүйлс байгаа эсэх

  1. Нийслэлийн төр захиргааны байгууллагууд өөрийн байгууллагад хамаарах гадаад болон дотоод орчинд үнэлгээ хийх.

 - Байгууллагын гадаад болон дотоод орчин гэрэлтүүлэгтэй эсэх

- Байгууллагын шат, цонхны хаалт бүрэн бүтэн эсэх

 - Байгууллагын лифтний үйл ажиллагаа, хаалга аюулгүй эсэх

- Ил задгай гарсан цахилгааны утас, эвдэрсэн залгуур байгаа эсэх

- Байгууллагын гаднах орчинд эвдэрсэн унаж болзошгүй хайс, хашлага, хана байгаа эсэх

 - Траншейны таггүй нүх, ил задгай дулааны шугам хоолой байгаа эсэх

 - Явган хүний гарцын тэмдэг тэмдэглэгээтэй эсэх

- Байгууллагын гаднах талбайд халтиргаа гулгаатай хэсэг байгаа эсэх

- Явган хүний зам болон машин тавих хориотой хэсэгт машин байрлуулдаг эсэх

 - Траншейны таггүй нүх, ил задгай дулааны шугам хоолой байгаа эсэх

- Өндрөөс унаж болзошгүй эд зүйлс байгаа эсэх

  1. Төрийн захиргааны байгууллагын албан хаагчид, эцэг, эх, асран хамгаалагчид хүүхдийн аюулгүй орчинд үнэлгээ хийх явцад илэрсэн зөрчил болоод зөрчлийг засаж сайжруулсан мэдээллийг байгууллагын цахим хуудас олон нийтийн цахим сүлжээнд байршуулж бусад эцэг эх, олон нийтийг уриалж байна.
  2. Нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг хувийн хэвшил аж ахуйн нэгж байгууллагуудыг оролцохыг уриалж байна.

Анхаарах: Таны хүүхдийн эрүүл, аюулгүй амьдрах орчин нөхцөлд дээрх зөрчлүүд илэрвэл зураг болон видеогоор баримтжуулж Нийслэлийн гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газарт Munkhbayar@child.gov.mn хаягт илгээнэ үү.

Мөн зөрчлийн мэдээллийг дараах дугаарт холбогдож өгнө үү.

- Шуурхай мэдээллийн төв- 11310005

- Хүүхдийн тусламжийн 108 утас

 - Нийслэлийн лавлагаа мэдээллийн төв 1800-1200

 - Хүүхдийнхээ аюулгүй байдлыг шалгасан тухайгаа #НЭГ_ДҮГЭЭРТ_ХҮҮХЭД #НЭГДҮГЭЭРТ_ШАЛГА хаш таг ашиглан олон нийтийн цахим сүлжээнд байршуулж бусдадаа уриалж ажиллах.

#НЭГДҮГЭЭРТ_ШАЛГА

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%