Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

“БҮХ НИЙТИЙН ИХ ЦЭВЭРЛЭГЭЭ” НЭГ ӨДРИЙГ ХАМТДАА БҮТЭЭЕ

2022-03-11

Монгол Улсын Их Хурлын 1992 оны 18 дугаар тогтоолоор Чингэлтэй дүүрэг үүсэн байгуулагдсан бөгөөд Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2021 оны 174 тогтоолоор 2022 онд дүүргийн 30 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэхээр баталсан билээ. 

Тэгвэл энэхүү ажлын хүрээнд дүүргийн Засаг даргын Тамгын газар “БҮХ НИЙТИЙН ИХ ЦЭВЭРЛЭГЭЭ”-г зохион байгуулах гэж байна.

Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа төрийн болон төрийн бус байгууллага, иргэд, аж ахуй нэгжүүд нь өөрийн өмч, эзэмшил, ашиглалтад байгаа өмч болон орчны гадна талбайн тохижилт, хаягийн байгууламж, өнгө үзэмж, цэвэрлэгээ үйлчилгээнд анхаарч идэвхтэй оролцоно уу.

“БҮХ НИЙТИЙН ИХ ЦЭВЭРЛЭГЭЭ” энэ сарын 19-ны өдөр буюу бямба гарагт болох бөгөөд иргэд, ААНБ-ууд та бүхнийг идэвхтэй хамрагдаж, дүүргээ цэвэр цэмцгэр байлгахыг уриалж байна.

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%