Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

МЭНДЧИЛГЭЭ

2022-03-18

      Өнөөдөр “Монгол цэргийн өдөр”, Орчин цагийн “Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны 101 жилийн ой” тохиож байна. Энэхүү баярт өдөр нь улс орныхоо тусгаар тогтнол, ард түмнийхээ эрх чөлөөг хамгаалан тэмцсэн үе үеийн эх орончид, цэрэг дайчдынхаа гавьяат үйлсээр бахархах, өсвөр, залуу үед эх орноо гэсэн хүсэл эрмэлзэл, хайрлан хамгаалах сэтгэлгээг төлөвшүүлэхэд түүхэн ач холбогдолтой билээ.

     Монгол Улсынхаа тусгаар тогтнол, хөгжил дэвшлийн төлөө залуу нас, мэдлэг оюун, хөдөлмөр зүтгэлээ зориулан Ардын хувьсгал, Халхын гол, Эх орны дайнд оролцож явсан партизан, ахмад дайчид болон өргөсөн тангарагтаа үнэнчээр зүтгэж, эх орныхоо өмнө хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлж байгаа эрхэм генерал, офицер, ахлагч, байлдагч, хилчид, дайчид, хилийн чанадад үүрэг гүйцэтгэж буй энхийг сахиулагчид,  айл гэрийн ноён нуруу болсон эрчүүд ТА бүхэндээ туурга тусгаар төр улсынхаа сүр хүч, золбоо хийморь нь болсон цэрэг эрсийн баяр, “Монгол цэргийн өдөр”, Орчин цагийн “Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны 101 жилийн ой”-н баярын мэндийг өргөн дэвшүүлье.

ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ДАРГА

БҮЛТЭНХҮҮГИЙН МӨНХБАТ

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%