Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

АЙМАГ БАЙГУУЛАГДСАН ТҮҮХЭН ГАЗАРТ ХҮНДЭТГЭЛИЙН ГЭРЭЛТ ХӨШӨӨНИЙ ШАВ ТАВЬАА

2022-03-21

        Баянхонгор аймаг нь Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Бага хурлын Тэргүүлэгчдийн 1941 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 81 дүгээр тогтоолоор байгуулсан гурван аймгийн нэг нь юм.
       Баянхонгор аймгийн түүхт 80 жилийн ой энэ онд тохиож байгаатай холбогдуулан энэхүү ойн ажлын хүрээнд аймгийнхаа Гал голомтоо бадрааж байсан Худаг сүүжийн дэнж хэмээх газарт (Одоогийн Бөмбөгөр сумын нутагт) хүндэтгэл үзүүлж дурсгалын Гэрэлт хөшөө байгуулах хөшөөний шавийг Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хурлын 2021 оны 10 дугаар сарын 15-ний өдрийн 123 дугаар тогтоолоор байгуулагдсан ажлын хэсэг 2022 оны 03 дугаар сарын 17-ний билэгт сайн өдөр тус түүхэн газарт очиж Бөмбөгөр сумын удирдлагууд болон аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дэргэдэх Аялал жуулчлалын мэргэжлийн зөвлөлийн гишүүдийн хамт тавилаа.
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%