Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

“ЭРТЭЧ ЧИНГЭЛТЭЙЧҮҮД” АЯНЫГ ЭХЛҮҮЛЛЭЭ

2022-03-26

     Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 30 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх арга хэмжээний хүрээнд дүүргийн хүн амыг хөдөлгөөний дутагдлаас урьдчилан сэргийлэх, эрүүл амьдрах зан төлөвт насан туршийн дадал олгох, иргэн, гэр бүл, байгууллага, хамт олныг эрүүл амьдрах хэв маягт төлөвшүүлэх, биеийн тамир, спортыг хөгжүүлэхэд аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийн оролцоог дэмжих зорилгоор “Эртэч Чингэлтэйчүүд” аяныг Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг даргын Тамгын газраас хамтран зохион байгуулахаар болсон билээ. “Эртэч Чингэлтэйчүүд” аян нь 2022 оны 03 дугаар сарын 23-наас 06 дугаар сарын 23-ны өдөр хүртэлх 3 сарын хугацаанд үргэлжлэх юм. Өнөөдөр Баянзүрх хайрхантай танилцах аяллаар аяныхаа нээлтийг эхлүүлж байна.

     Тус аяны нээлтийн ажиллагаанд Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Мөнхбат, Хурлын даргын зөвлөх, Төлөөлөгч Т.Идэрцагаан, МАН-ын бүлгийн дарга, Төлөөлөгч И.Даваадорж болон дүүргийн Төлөөлөгчид, хороодын Засаг дарга нар, хэлтэс албадын ажилтан, албан хаагчид, иргэдийн төлөөлөл оролцлоо. Аяныг нээж Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Хурлын дарга Б.Мөнхбат хэлэхдээ "Энэхүү аяныг зохион байгуулснаар бид иргэдийгээ эрүүл зөв амьдрах, хөдөлгөөний дутагдлаас сэргийлэх, амьдралын зөв хэвшилтэй болгоход үлгэрлэн тэдэнд насан туршийн дадлыг төлөвшүүлж "Эртэч Чингэлтэйчүүд" болохын төлөө энэхүү аянд нэгдэхийг дүүргийн төр, захиргааны байгууллага, хороод, болон иргэддээ уриалж" байгаагаа илэрхийлсэн юм.

     Мөн дүүргийн удирдлагуудаас аянд оролцогчдод Биеийн тамир спорт хороонд үнэгүй бэлтгэл сургуулилт хийх, хөл бөмбөгийн талбайд тоглох, дүүргийн Соёлын төвийн дугуйланд суралцах эрхийн бичгүүд, мөнгөн шагналыг гардуулсан бол нийгмийн хариуцлагынхаа хүрээнд “Pc-Mall” компаниас цахилгаан бараагаар ивээн тэтгэсэн билээ.

 

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%