Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Аймгийн ИТХ-ын Ээлжит VIII хуралдаанаар гурван асуудлыг хэлэлцэн баталлаа

2022-03-29

       Аймгийн ИТХ-ын Ээлжит VIII хуралдаанаар Газрын төлбөр тооцох итгэлцүүрийн тоон утга, газрын зааг, хязгаарыг тогтоож, Эрдэнэт хотын “Хүндэт иргэн” шагналын журмыг шинэчлэн, Баян өндөр сумын Эрдэнэ, Яргуйт, Цагаанчулуут багийг хувааж, нэмж баг байгуулахаар боллоо.

       Улсын хэмжээнд засаг захиргааны анхан шатны нэг нэгжид дунджаар 1800  хүн ноогдож байгаа бөгөөд Орхон аймагт нэг багт дунджаар 4227, Баян-Өндөр суманд нэг багт 4640 хүн ноогдож байна. Баян-Өндөр сумын Эрдэнэ, Яргуйт, Цагаанчулуут баг нь хүн амтай ихтэй засаг захиргааны нэгж бөгөөд улсын дундажтай харьцуулахад хүн амын тоо их, иргэдийн суурьшил нэмэгдэж байгаа нь төрийн үйлчилгээг хүргэхэд хүндрэлтэй байгаа юм. Тиймээс Эрдэнэ, Яргуйт, Цагаанчулуут багуудыг хувааж 4 баг нэмж байгуулахаар боллоо. Дээрх гурван багийн иргэдийн олонх нь баг хувааж, нэмж баг байгуулах саналыг дэмжиж, Иргэдийн Нийтийн хурлаас баг нэмж байгуулах асуудлыг дэмжсэн тогтоол гаргаж ирүүлсэн холбогдох албанд хүргүүлсэн байна. Шинээр байгуулагдсан багуудын иргэдийн Нийтийн Хурлын хуралдааныг 2022 оны 11 сард багтаан зохион байгуулж, багуудад шаардагдах зардлыг 2023 оны төсөвт тусган батлуулж, ажиллах нөхцөл боломжоор хангах юм.

 

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%