Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

БУЯНТ СУМЫН НАРИЙН ГОЛ БАГИЙН МАЛЧИН Б.ГАНТӨМӨР, Р.ХИШИГЖАРГАЛ НАР АЙМГИЙН АВАРГА МАЛЧИН ӨРХ БОЛЛОО

2022-03-21

17 дугаар жарны Сайжруулагч хэмээх Бар жилийн босгон дээр Ховд аймгаас Улсын хошой аварга малчин өрх 1, Улсын аварга малчин өрх 5, Улсын аварга тариаланч 3 тодорсон бол Аймгийн хошой аварга малчин өрх 11, Аймгийн аварга тариаланч 9, Аймгийн аварга саальчин 7, Аймгийн аварга малчин өрх 77 тодорсон юм.
 
Тэгвэл эдгээр өдрүүдэд аймгийн аваргуудын шагнал гардуулах ажлын хэсэг сумдад ажиллаж эхлээд байна.
 
Ховд Аймгийн ИТХ-ын нарийн бичгийн дарга Б.Сандагсүрэнгээр ахлуулсан ажлын хэсэг Ховд аймгийн Буянт сумаас тодорсон аймгийн аваргуудад шагналыг нь гардуулан өглөө.
Буянт сумын Нарийн гол баг 170 гаруй малчин өрхтэй 63200 толгой малтай гэдгээрээ сумынхаа томоохон багуудын тоонд ордог.
 
Тэгвэл тум сумын Нарийн гол багийн нутаг Уужмын ам хэмээх газар өнөтэй сайхан хаваржиж байгаа Б.Гантөмөр, Р.Хишигжаргал нар 2021 оны аймгийн аварга малчин өрхөөр шалгарч, шагналаа гардан авлаа.
 
Ингэснээр Б.Гантөмөрийнх Буянт сумын Нарийн гол багаас тодорч байгаа 8 дахь аварга малчин өрхөөр нэрлэгдэж байна.
 
Ховд аймгийн Аварга малчин Б.Гантөмөр, Р.Хишигжаргал нар 1994 онд айл гэр болж, 120 толгой малтайгаар өрх тусгаарлаж байсан бол өдгөө 1400 мал тоолуулсан амжилтаар аймгийн “АВАРГА МАЛЧИН ӨРХ”-өөр шалгарч байна.
Б.Гантөмөрийнх Увс аймгийн Өлгий сумын улаан ухна, Сэлэнгийн халзан бух, Хэнтий болон Дорнод аймгуудаас азарга авч ирэх зэргээр малынхаа үүлдэр угсааг сайжруулах тал дээр онцгойлон анхаардаг байна.
 
Мөн аймгийн аварга малчин Б,Гантөмөрийнх жилдээ 30 гаруй тонн хадлан хураан авч гэр бүлийн хэрэгцээндээ ашиглахаас гадна зэргэлдээх аймаг, сумдад худалдан борлуулдаг байна.
 
Ийнхүү Хар ус нуур, Ховд голоо түшиглэн Нарийн гол багийнхаа Уужмын аманд нутаглаж байгаа аймгийн аврга малчин өрх Б.Гантөмөрийн гэр бүлд халуун баяр хүргэж, эрүүл энх, хамгийн сайн сайхан бүхнийг хүсье.

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%