Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

ТӨРИЙН АЛБАНЫ ЕРӨНХИЙ ШАЛГАЛТЫН ХУВААРЬ ГАРЛАА

2022-03-31

Төрийн албаны зөвлөлөөс тогтоосон товын дагуу 2022 оны Төрийн албаны ерөнхий шалгалтын хуваарь гарлаа. Энэ удаа нийслэлд төрийн албаны ерөнхий шалгалт өгөхөөр 3574 иргэн бүртгүүлсэн.

Төрийн албаны ерөнхий шалгалтыг 2022 оны дөрөвдүгээр сарын 1-4-ний өдрүүдэд нийслэлийн засаг захиргааны тавдугаар байр Улаанбаатар театрт таван ээлжээр зохион байгуулахаар бэлтгэл ажлыг хангалаа.

Шалгалтад орох иргэд exam.csc.gov.mn цахим системийн "Бүртгэлд хамрагдсан иргэд" цэс рүү орж, хаана, хэзээ, хэдэн цагт шалгалт өгөх товоо мэдэх боломжтой. Хэрвээ Та нэвтрэх эрх, нууц үгээ мартсан бол бүртгэлтэй гар утасны дугаартаа нэг удаагийн код хүлээн авч, нууц үгээ солино.

Баталгаажилтын хуудсаа хэвлэж ирнэ үү.

НИЙСЛЭЛ ДЭХ САЛБАР ЗӨВЛӨЛ,

ТӨРИЙН АЛБАНЫ ЕРӨНХИЙ ШАЛГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАХ САЛБАР КОМИСС

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%